Monday, November 10, 2008

Монголын эзэнт гүрний хаад


Зурган дээр дарж томруулна уу.




Чингис хаан

Монголын їндэсний тулгар тєрийг їндэслэгч, Тэмїїжин Чингис хаан 1162 онд хар морин жил Хэнтий аймгийн нутаг Онон мєрний Дэлїїн Болдог гэдэг газар Есїхэй баатар, Єїлэн хатан нарын ахмад хєвгїїн болон тєржээ. Чингис хаан Монголын тархай бутархай олон ханлиг аймгуудыг нэгтгэн монголын нэгдсэн тєр, их Монгол улсыг байгуулжээ. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал тєгсчээ. Улсын анхны нийслэл нь Хэрлэний хєдєє арал дахь одоогийн Аварга тосонд байжээ.

Єгєєдэй хаан

Чингис хааныг єєд болсны дараа тїїний отгон хєвгїїн Тулуй тєрийн хэргийг тїр хамаарч байгаад 1228 оны шаргачин їхэр жил Хэрлэний хєдєє арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хєвгїїн Єгєєдэйг хаанд єргємжилжээ. Єгєєдэй 1187оны улаагчин морин жил тєрсєн бєгєєд 17 насандаа эцгээ даган тєр улсыг байгуулах їйлсэд оролцсон юм. Єгєєдэй хаан засгийн хэлбэр тєрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хар хором хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гїрний нийслэл болгосон. Монголын тїїх соелын їнэт єв Монголын нууц товчоог Єгєєдэй хааны ордонд тїїний сэрїїн тунгалаг ахуйд бичжээ. Єгєєдэй хаан 1241 оны цагаагчин їхэр жил 56 насандаа таалал тєгсчээ

Гvег хаан

Єгєєдэй хааны ахмад хєвгїїн Гїег 1206 оны улаан барс жилд тєржээ. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан ширээнд єргємжлєгджээ. Гїег хаан олон чухал арга хэмжээ авч байсны нэг нь 1247 онд хїн амын тооллогыг анх удаа явуулжээ. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг їргэлжлїїлэв. Гїег хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.

Мєнх хаан

Чингис хааны отгон хєвгїїн Тулуйгийн ахмад хєвгїїн Мєнх хаан 1208 оны шар луу жилд тєржээ. 1251 оны цагаагчин гахай жил Их хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гїрнийг тухайн їеийн дэлхийн хамгийн том их гїрний хэмжээнд хїргэсэн хаад тїїний нэгдмэл байдлыг хадгалан чадсан тєрийн гол зїтгэлтэн байжээ. Мєнх хаан ємнє зїг Хятадад байлдан дагуулал хийж яваад 1258 оны шарагчин хонин жил нас баржээ.

Хубилай хаан

Мєнх хааны дїї Хубилай 1215 оны хєхєгчин гахай жил тєрж,1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гїрний улс тєрийн тєвийг ємнє зїг Бээжинд шилжїїлж Монгол, Хятад, Тєвд зэрэг улс орныг захирсан Юань гїрнийг байгуулжээ. Тэр їеээс Монгол гїрэн задрах хандлага гарсан боловч Хубилай хааны їед Монголчууд дэлхийн соел иргэншилд их хувь нэмэр оруулсан юм. Хубилай хаан 1294 оны хєх морин жил таалал тєгсжээ.

Єлзийтємєр хаан

Хубилай хааны ахмад хєвгїїн Чингэмийн гутгаар хєвгїїн Єлзийттємєр 1265 оны хєхєгчин їхэр жил тєрж 1294 оны хєх морин жил Юань гїрний хаанд суужээ. Єлзийттємєр хаан 1307 оны улаагчин хонин жил таалал тєгсжээ.

Хайсан хvлэг хаан

1281 оны цагаагчин могой жил тєрсєн. Чингэмийн 2-р хєвгїїн Дармабалын хєвгїїн юм. Тэр 1308 оны шар бичин жил хаанд сууж 1311 оны цагаагчин гахай жил таалал тєгсжээ.

Аюурбарбад буянт хаан

1285 оны хєхєгчин тахиа жил тєрсєн. Дармабалын гутгаар хєвгїїн юм. 1312 оны цагаагчин гахай жил хаан ширээнд сууж 1320 оны цагаан бичин жил таалал тєгсжээ.

Шадбал гэгээн хаан

1303 оны харагчин туулай жил тєржээ. Буянт хааны хєвгїїн юм. 1321 оны цагаан бичин жил дорхаан ширээнд сууж байгаад 1324 оны харагчин гахай жил таалал тєгсжээ.

Есєнтємєр хаан

1276 оны хар могой жил дор тєржээ. Чингэмийн хїї Гамалын 2-р хєвгїїн юм. Тэр 1324 оны харагчин гахай жил хаан ширээнд сууж байгаад 1328 оны шар луу жил дор таалал тєгсжээ.

Ашидхэв хаан

1320 оны цагаан бичин жил дор тєржээ. Есєнтємєрийн ахмад хєвгїїн, 1328 оны шар луу жилийн сїїл сард хаан сууж 1 сар болоод огцров.

Хvслэн хан

1300 оны цагаан хулгана жил тєржээ. Хайсаны ахмад хєвгїїнь 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж мєн жилдээ таалал тєгсжээ.

Тєв Тємєр хан

Тєв Тємєр хаан /Тєгстємєр хаан гэж алдаршсан/ 1304 оны хєх луу жил тєрсєнв Хайсаны 2-р хєвгїїнв 1329 оны шарагчин могой жил хаан ширээнд сууж байгаад 1332 оны хар бичин жил насан єєд болжээ.

Ринчинбал хаан

1325 оны улаан барс жил тєрсєн Хvслэн хааны хєвгїїн юм. 1332 оны хар бичин жил дор хаан ширээнд сууж хоер сар болоод насан єєд болжээ.

Тогоон Тємєр хаан

1320 оны цагаан бичин жил дор тєржээ. Ринчинбалын ах юм. 1333 оны харагчин тахиа жил хаан ширээнд суужээ. 1370 оны цагаан нохой жил насан єєд болжээ. Хааны цолыг нь "ухаант " бєгєєд тїїний їед 1368 онд Хятадад их бослого гарч Монголын ноерхолыг унагаажээ.


Эх сурвалж: http://library.thinkquest.org/04apr/01341/monkingstext.htm

1 comment:

noodles kalafatt said...

cok büyük bir türk hükümdar

sinan kalafat

türkiye / istanbul